Мэдээ мэдээлэл

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт цахим сургалтыг олон улсын сургагч багш нарын хамт 2020 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж, цагдаа, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын 18 алба хаагч нарыг хамруулж байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Ш.Энхтүвшин нар оролцож, үг хэллээ.

Сургалтын олон улсын сургагч багшаар Их Британийн цагдаагийн байгууллагын ахлах түүнээс дээш түвшиний албан тушаалтныг дадлагажуулагч, бэлтгэгч багш, олон улсын ба хил дамнасан хууль бус худалдааны мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан ахлах мөрдөгч асан Алан Балдвин, Их Британийн олон улсын цагдаагийн үнэлгээ ба төлөвлөгөөний багийн гишүүн асан Роб Хоблин нар удирдан явуулж байна.

Related posts

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сургалт боллоо

Amaraa Chuluun

Шинэ сургалтын хөтөлбөр, гарын авлага хэвлэгдэн гарлаа

Amaraa Chuluun

“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Bayanduuren b

Leave a Comment