Сонгон шалгаруулалтын нэр: Мэдээ мэдээллийн цахим хуудас, олон нийтийн сүлжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх мэдээллийг түгээх булан ажиллуулах.
Хийгдэх ажил: мэдээ мэдээллийн цахим хуудас, олон нийтийн сүлжээний гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлах булан үүсгэн ажиллуулах. энэ төрлийн мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмж тогтмол нийтлэх, 2-3 ярилцлага, нийтлэл гэх мэт контент бэлтгэж, олон нийтэд хүргэнэ.
Энэхүү ажлыг гүйцэтгэх хүсэлтэй хуулийн этгээдийг оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
- Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
- Мэдээ мэдээллийн цахим хуудас /сайт/-тай байх үйл ажиллагаагаа дэмждэг олон нийтийн сүлжээний цахим хуудас /пейж/, тусгай програм хангамжтай байх.
- Мэргэшсэн хүний нөөцтэй, техник, тоног төхөөрөмжийн бүрэн чадвартай байх;
- Санхүүжилтээс үл хамааран ажил гүйцэтгэх чадвартай байх;
- Хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах мэдээллийг ирүүлнэ.
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Татварын байгууллагын тодорхойлолт;
- Харилцагч банкны тодорхойлолт;
- Ижил төрлийн ажлын туршлага;
Сонирхсон хуулийн этгээд материалаа дор дурдсан хаягаар 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,
Бага тойруу, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба
Утас: 51-265125
И-мэйл: bayanduuren@mojha.gov.mn
2 comments